Технологи, Инновацид түшиглэсэн эдийн засгийн харилцааг эрчимжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчдийн хамтаар Бүгд Найрамдах Солонгос улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтаар
Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хамтран ажиллах;
Хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох ажиллагаа, нийтийн сонсголыг зохион байгуулдаг арга туршлагаас суралцах;
Ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх;
“Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, хөрөнгө оруулалтын баталгааг хангах;
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцааг өргөжүүлэх;
Технологи, инновац, аж үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах;
Түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцжээ.