Б.Ганхуяг: Намайг ажлаас чөлөөлөөгүй, ажил хэвийн үргэлжилж байгаа
Өчигдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой” ХК-нд зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Улмаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон билээ.
Улмаар шинээр томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь тус байгууллагын Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гарын үсэг болон тамгыг шилжүүлэн авах болсон гэв. Харин ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуяг, “Намайг ажлаас чөлөөлөөгүй, ажил хэвийн үргэлжилж байгаа” хэмээн мэдээлжээ.