Сураггүй алга болсон эмэгтэйн цогцос аварга могойн гэдэснээс олджээ
Ням гарагийн өглөө каучук тариалдаг талбайд ажиллахаар явсан 50 гаруй насны эмэгтэй сураггүй алга болсон хэрэг Индонез улсын Жамби мужид гарсан юм.
Маргааш нь эмэгтэйг эрэн сурвалжлах явцад нутгийн иргэд маш том гэдэстэй аварга могой олжээ. Иргэд 5 метр урт биетэй могойг алж, гэдсийг нь ярахад дотроос нь сураггүй болсон эмэгтэйн цогцос бүтнээрээ гарсан байна. Албаныхны мэдээлснээр хүн могойд залгиулах явдал ховор тохиолддог ажээ. Индонез даяар хамгийн сүүлд 2017, 2018 онуудад тус тус нэг ийм золгүй тохиолдол бүртгэгдэж байсан гэнэ.
Питон аварга могой барьсан амьтнаа бүхлээр нь залгидаг. Энэ амьтны эрүү нь маш уян хатан бүтэцтэй байдаг тул залгих амьтны хэмжээгээр сунадаг байна. Ердийн үед жижиг мэрэгчдийг хүнсэндээ хэрэглэдэг питон аварга могой биеийн хэмжээ нь томрох тусам илүү том амьтныг ангийн олзоо болгодог тухай судлаачид тайлбарлажээ.
Энэ үедээ зэрлэг гахай, буга гөрөөс зэрэг том биетэй амьтдыг бүхлээр нь залгиж чаддаг байна.
priligy otc PMID 17444062
In sum, these data on association of cofactors under varying conditions are consistent with the transcription responses observed by reporter FISH, and suggests that the integrated multicopy promoter enhancer array responded to ER and its ligands in a biologically appropriate manner, albeit with characteristics specific for the prolactin promoter enhancer buy priligy 30 mg x 10 pill Experimental evidence of central adaptation to loss of baroreceptor input has been reported by Schreihofer and Sved 23