Х.Нямбаатар: “EPolice” руу иргэд мэдээлэл явуулдаг болсноор жолооч нарын соёлгүй үйлдэл цэгцэрч байна
Шүгэл үлээгчийн тухай хуульд автомашинаа явган зорчигчийн зам дээр байрлуулсан гэх мэт зөрчилтэй үйлдлийг иргэд мэдээлж, тэр бүрдээ жолоочийн төлсөн торгуулиас 4000 төгрөг авдаг болно гэх.
Энэ талаар ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар, “Гэмт хэрэг зөрчлийг урамшуулдаг таван хуулийн заалт байдаг ч хоёр нь хүчин төгөлдөр бус болсон. Гэмт хэргийн мэдээллийн төлбөртэй авдаг зүйл байсан байсаар ч байгаа. Шинэ зүйл биш. Манай тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэх, зөрчлийн хуулийн хэрэгжүүлэлтийг сайжруулах үүднээс зөрчил мэдээлсэн иргэдийг урамшуулдаг болохоор хэлэлцэж байгаа. EPolice руу иргэд мэдээлэл ирүүлдэг болсноор жолоочид нийтийн эзэмшлийн зам талбайд дур зоргоороо машинаа орхих, аж ахуй нэгжийн хаалга үүдийг хаадаг үйлдэл цэгцэрч байна гэсэн мэдээлэл надад ирсэн” хэмээв.