|

Авьяас чадвараа гайхуулсан, үзэсгэлэнт орчуулагч Жан Жинь гэж хэн бэ?

Өнгөрсөн баасан гарагт Аласкад болсон Хятад, Америкын чухал уулзалтын үеэр өөрийн гайхалтай мэргэжлийн чадвараа харуулан ажилласан орчуулагч эмэгтэй Жан Жинь сошиалаар олон шүтэн бишрэгчтэй болоод байна. 

Тэрээр өөрийн улсын нөлөө бүхий хэд хэдэн эрхмийн 10 гаруй минутын яриаг гзөв зүйтэйгээс гадна эелдэг, хүндэтгэлтэй аясаар орчуулан хүргэсэн нь уулзалтад байсан ноёдыг гайхшруулжээ. Тэр ч бүү хэл Хятадын талаас уулзалтад оролцож байсан эрхэм түүнд ийнхүү гайхалтай чадварлаг ажилласанд нь талархан, нэмэлт урамшуулал өгөх тухайгаа хэлжээ.

Уг явдал Хятадын ард иргэдийн дунд шуугиан тарин, 400 сая гаруй удаа твиттерт нийтлэгдээд байна. 

Тэгвэл шуугиан тарьж буй үзэсгэлэнт орчуулагч Жан Жинь гэж хэн бэ?

Тэрээр Бэжингийн Их Сургууль, Цинхуа Их Сургууль зэрэг Хятадын номер 1 сургуулиудад суралцаж боломжтой, сайн сурагч байсан ч оронд нь Хятадын Гадаад Харилцааны Сургуулийг сонгон төгсөж, улсдаа ажиллахыг сонгосон хэмээн түүний ахлах сургуулийн багш хэлжээ.  Мөн их сургуульд сурч байх үедээ ч сурлагаараа тэргүүлдэг, багш нарын хайртай оюутан байжээ. 

Түүнийг төгсдөг жил анх удаа Хятад улс 200 гаруй орчуулагчийг Гадаад Харилцааны Яамдаа элсүүлэн авсан бөгөөд тэдний нэг нь Жинь байсан гэдэг. Мөн тэрээр ням гарагт энэ тухай өөрөө ярихдаа “Би өөрийн улсын гадаад харилцааны үзэл суртал болон өөрийн чадварыг батлан харуулахыг л хүссэн” хэмээжээ. 

Одоогоор түүний хувийн мэдээлэл цацагдаагүй бөгөөд нас болон гэр бүлийн байр суурь нууц хэвээр байгаа аж.

Эх Сурвалж: www.globaltimes.cn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *