Автомашины зөрчил мэдээлсэн иргэдийн урамшуулал олгогдож эхлээгүй
“E-police” аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг буюу 4.000 төгрөгийг нь урамшуулал болгон өгөх боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа аж.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор өчигдрийн байдлаар тус аппликэйшнийг 40,300 хүн татаж авч, өдөрт дунджаар зөрчлийн 1,000 гаруй мэдээлэл тухайн аппликэйшнээр ирдэг байсан бол өчигдөр 4,200 болж нэмэгдсэн байна. Гэхдээ дээрх гомдлуудаас хэд нь баталгаажсаныг одоогоор хянах боломжгүй байгаа гэнэ.
Мөн одоогоор урамшуулал олгох журам боловсруулж байгаа бөгөөд журам гарсны дараа урамшуулал олгох юм байна.