“Япон улсын иргэнтэй хамтран ББСБ байгуулна хэмээн 4.2 тэрбум төгрөг залилсан О.Болдод 6 жилийн ял оноосон”

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон тодорхой хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, Монгол Улсын иргэн О.Болд нь Япон Улсын иргэн Такахама Кеничиг ББСБ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцож, “Ориентал капитал” компани үүсгэн байгуулж, зохиомол байдал бий болгон хуурамч данс хуулга, санхүүгийн тайлан үйлдэж Япон Улсын иргэнээс 4,2 тэрбум төгрөгийг залилсан.

Холбогдогч нарт ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дaхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг СБД-ийн ЭХАШШ-д шилжүүлж, шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр 2022/ШЦТ/568 дугаартай шийтгэх тогтоолоор О.Болдод зургаан жилийн хорох ял шийтгэсэн.

Яллагдагч О.Болд давж заалдах гомдол гаргасныг хяналтын шатны шүүхээс хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *