|

ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатарын хийсэн мэдээллээс

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын иргэд гадаадын иргэдийг хохироосонтой холбоотой шүүхээр шийдэгдсэн болон шалгагдаж буй хэргүүдийн талаар өнөөдөр /2022.10.28/ мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэл хийсэн асуудлуудыг тодруулбал,

-Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүүг залилсан этгээд АНУ руу зугтсан-

Х.Нямбаатар: “Монгол Улсын иргэн Буянтогтох Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоноос хамтарч уул уурхайн үйлдвэрлэл явуулна гэж 19 сая ам.доллар бэлнээр авч залилсан. Гэтэл Буянтогтоход тавьсан хилийн хоригийг тавиад явуулсан. Улмаар Буянтогтох нь хилийн хоригоос гарсны маргааш нь Солонгосоор дамжин АНУ руу яваад алга  болсон. Одоогоор асуудал шийдэгдээгүй. Буянтогтохтой холбоотой өөр хэд хэдэн хэрэг бий. Б.Хурцтай хамаатан садан хүн. Бид ийм асуудлуудаа шийдэхгүйгээр цаашаа явахгүй” гэв.

Дараагийн сэдэв Япон улсын иргэнтэй хамтран ББСБ байгуулахаар 4.2 тэрбум төгрөг залилсан МУ-ын иргэн О.Болдын хэрэг байв.

-Иргэн О.Болдод 6 жилийн хорих ял оноосон-

Тэрбээр, “Монгол Улсын иргэн О.Болд нь Япон Улсын иргэн Такахама Кеничиг ББСБ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцож, “Ориентал капитал” компани үүсгэн байгуулж, зохиомол байдал бий болгон хуурамч данс хуулга, санхүүгийн тайлан үйлдэж Япон Улсын иргэнээс 4,2 тэрбум төгрөгийг залилсан. Уг хэргийг 2018 онд нээсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, 18.6 буюу “Мөнгө угаасан” хэргээр давхар зүйлчлэгдээл яллах дүгнэлт үйлдэн хэргийг СБД-ийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч иргэн О.Болдод зургаан жилийн хорих ял оногдуулсан.Яллагдагч О.Болд давж заалдах гомдол гаргасныг хяналтын шатны шүүхээс хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн” гэлээ.

-Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хамаарал бүхий компани руу “Сүрүга Монгол”-ын хувьцаа шилжсэн-

Тэрбээр, “Сүрүга бол Япон улсдаа нэлээд нэр хүндтэй барилгын компани байсан бөгөөд Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Ирээд дөнгөж С-1, С-2, С-3 гээд блокоо барьж байтал манайхан булааж авсан. Монгол улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хясан боогдуулах замаар “Сүрүга Монгол”-ыг өөрсдийн нэр дээр авсан” гэв.

Мөн дугаараа нууцалсан иргэн ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар руу заналхийлсэн дуудлага хийсэн талаар ярьж байлаа.

 

Similar Posts

2 Comments

  1. Howdy! Quick question that’s completely off topic. Do you know how to make your site mobile friendly? My website looks weird when viewing from my iphone4. I’m trying to find a template or plugin that might be able to fix this problem. If you have any recommendations, please share. Many thanks!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *