Хохирогч охины аав: Би “ШШҮХ”-нд гомдолтой байна

Энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ланд-200” маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн ноцтой осол гарсан. Энэ талаар хохирогч охины аав хэвлэлд яриа өгчээ.

Тэрээр, “Охины биеийн байдал дунд зэргийн байгаа. Ямарч өөрийгөө удирдаад авч явах боломж байхгүй байна. Тухайн үед зулгаралт шалбаралт гэж ярьсан. Гэхдээ тийм хөнгөн зэрэг биш. Өвдөгний гадна талыг ухаад авчихсан юм шиг хөндий нүх үүсч цаад талын шөрмөс яс зэрэг бүгд ил харагдаж байсан.

Шинжээчийн эхний дүгнэлт хөнгөн гэж гарсан. Тухайн үед Даваасүрэн гэж хүн ирсэн. Дүгнэлт хийхдээ эмнэлгийн өрөөнд боолттой хөлийг нь гаднаас нь харчихаад шархыг нь харж танилцсан юм байхгүй хажуугаар нь өнгөрсөн. Тэгээд хөнгөн гэж дүгнэсэн. Дараа нь  бүрэлдэхүүнтэй шинжээч томилно гэж Х.Нямбаатар сайд зарлаж байсан. Түүгээр ч бас ялгаагүй Даваасүрэн ганцаараа ирээд боолтны өрөөнд шархаа цэвэрлэж байхад хальт харчихаад явсан гэсэн. Даваасүрэн гэдэг хүн ганцаараа л яваад байдаг. Таагүй мэдээллүүд их явсан. Би хэлэх цаг олдоно биз. Ямар ч байсан охиныхоо биеийн байдлыг харзнаад эмнэлгээс гаргая шинжээчийн дүгнэлтийг нааштай гарах болов уу гэж хүлээсэн юм. Энэ үүднээсээ хэвлэлээр мэдээлэл өгье гэж бодоогүй юм. Янз бүрээр хэлүүлэх ч  бас таагүй л юм билээ. Олон нийт аав ээж нь мөнгөөр шийдчихсэн байна гэдэг хэцүү байсан. Манай гэр бүлд тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Охины сэтгэл санаа маш хүнд байгаа. Шөнө найзынхаа нэрийг дуудаж цочиж сэрээд, бид нартай юм ярихдаа ч эмзэгээр хүлээж аваад уйлчих гээд сэтгэл зүй тал дээр маш хүнд байна. Ганц өвдөг биш шагай хэсгээр ч их зовиуртай. Маралмаа өөрөө яваад байдаггүй. Ээж нь бүх хүмүүстээ уулзаж байсан. Аав нь арын албанд санхүү мөнгөө зохицуулдаг гэж байсан. Ээж нь мессеж бичдэг 2-3 удаа уулзсан” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *