Өнөөдрийн Зурхай: 3-р сарын 24
Матар
Орлого олохын тулд хүч хөрөнгө бүү хайрла. Нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалтандаа онцгой ач холбогдол өг. Та үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхдээ анхааралтай бай. Олон янзын саналаас сонголт хийх хэрэгтэй болно. Ажил хэрэгч уулзалт яриа хийх болно.
Хумх
Өөртөө анхаарал хандуулах өдөр. Санамсаргүй явдалд сэтгэл хөөрлөөр хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Бэрхшээлийг даван туулсан хайр сэтгэлдээ эргэлзэхгүй байгаа хүн хожно. Харин хайр дурлалаа урагшгүй байлгавал салалт болж магадгүй. Амьдралын сайн цаг үе удахгүй ирэхэд таны сэтгэл санаа тогтвортой болно.
Загас
Хэт ачаалалтай байгаа хүмүүс ажлын алжаалаа тайлж, хөгжим сонсох зэргээр амар. Олон хүмүүст өнөөдөр бүгдийг эхнээс нь хийх хэрэг гарч магад. Иймд яаран шинэ ажил барьж авах хэрэггүй. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэлгээний цар хүрээ хэлбэлзэлтэй байна. Таны мэдрэмжээс шалтгаалан уран сэтгэлгээ тань нэг бол сэргэнэ эсвэл унана.
Хонь
Гэнэтийн шийдвэр гаргах өдөр. Гэхдээ та эрүүл мэнддээ анхаарч, ажлын ачаалал болон архи дарснаас хол байхыг одод сануулж байна. Энэ өдөр та мөнгө санхүүгийн эх үүсвэр олдсон ч мөнгөө зарцуулахдаа хямгатай бай. Танд өмнө нь хохирол учруулсан хүн тусламжийн гараа сунгах магадлалтай. Энэ үйл явдлыг ашиглан шинэ гэрээ тохиролцооны үндсийг тавина.
Үхэр
Сэтгэл санаа өөдрөг байх өдөр. Энэ өдөр ажлын ачааллаа зохицуулж цаг заваа өөртөө зарцуул. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа ихэнх хүмүүс аз жаргалыг олно. Биеэ хэрхэн авч явах тал дээр үр хүүхдэдээ зөвлөгөө өг. Тэднээсээ саад бэрхшээлийг даван туулах эрч хүчийг авч магадгүй. Таны өөртөө итгэх итгэл сэргэнэ.
Ихэр
Муугаар бодоход муу зөвлөгчид итгэж амжилтад хүрэх бүх найдвараа өөрөө нураана. Ямар нэгэн чухал асуудлуудыг бусдад бүү найд. Та өөрөө өөртөө эзэн тул бүхнийг шийдэж үр дүнгийнх нь төлөө бүрэн хариуцлага хүлээдэг. Өөрийгөө зөв тодорхойлох өдөр болно. Од эрхсийн байрлал танд амжилтад хүрэх цорын ганц зөв замаа олоход тусална.
Хилэнц
Өнөөдөр удаан хугацааны турш үргэлжлэх, чухал үйл хэргээ эхэлж болно. Ухаалаг, төлөв даруу байх өдөр. Баяр ёслолд оролцох урилга хүлээн авч магадгүй. Та өөрчлөлтүүдийг маш олон аргаар, үндэстэй дүгнэх хэрэгтэй. Олныг хамарсан арга хэмжээнд санамсаргүй нөлөө бүхий хүнтэй таарах магадлалтай байна. Зөвлөгөө өгч чадах мэдлэгтэй хүнтэй тулгамдсан асуудлыг олон талаас нь нухацтай ярилцаарай.
Мэлхий
Эрүүл мэндээ сайн анхаар. Амьсгалын замын болон амны хөндий хоолойн өвчин хүндэрч болзошгүй. Хувийн амьдралд хайртай хосууд муудаж, хэсэг хугацаанд хүйтэн уур амьсгалтай байх магадлалтай. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа нэр цуутай хүмүүсийн туршлагыг судал. Мөнгөний хэрэгцээ их гарах тул та бухимдана. Та мөнгөнөөс хэт хамаарахаас зайлсхий.
Арслан
Урьдчилан тооцоогүй нөхцөл байдал, урилгагүй зочдын улмаас түгшүүртэй өнгөрөх өдөр. Од эрхэсийн тохиол таныг уран бүтээлч байж, өөрийгөө эрж олох үйлдэлд идэвхтэй байхыг хүсч байна. Ажил мэргэжилтэй холбоотой зорилгод ахиц гарна. Өөрийнхөө хүсэл бодлыг бодит ажил болгож чадна.
Охин
Өөрийн нэр хүнд болон нөлөөтэй түншүүд харилцаа холбоонд түшиглэн үйл ажиллагаа явуул. Гадны нөлөөнөөс хамгаалахад дотоодын сайн хамт олны бүрдэл чухал нөлөө үзүүлнэ. Эрүүл мэнд асуудалд орж магадгүй байна. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг баримтлах хандлагатай байгаа тул биеийн тамирын дасгал сайн хий.
Жинлүүр
Эрхэлсэн ажилдаа төвлөр. Од эрхэсийн байрлал амжилттай, ажил хэрэг, ашигтай арилжаа наймаа, санхүүгийн хэрэгцээт асуудлууд шийдвэрлэхэд эерэг байхыг зааж байна. Ойр дотны хүнээ болгоомжгүй үг, шүүмжлэлээр гомдоохгүйн тулд үг яриагаа цэгнэ. Хосууд бие биенийхээ сонголтыг хүндэл
Нум
Таагүй уур амьсгалд орсон ч хүнтэй бага шиг муудалцахыг хичээ. Гадны нөлөөнд орж та өөрөө хорон муу санаатай байж болохгүй Од эрхсийн дайрлагаас таныг төрөлх зан төлөв тань хамгаална. Муу хүнтэй харилцах болвол битгий бухимд, өөртөө татахыг ч бүү оролд. Та уудам тайван бодолтой байж бүх ажлууд руу шууд орох гэж бүү яар.