БНСУ: Сүнсний баярын үеэр юу болов?

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Юнсан дүүрэгт Сүнсний баяр тэмдэглэхээр  цугласан залуус  нарийн гудамжинд хэт бөөгнөрөл үүсгэснээс амьсгалах аргагүй болж, ухаан алдан улмаар дарагдсан ноцтой осол боллоо.

Ослын улмаас  хэдэн хүн амиа алдсан талаар  эцсийн байдлаар мэдээлэх аргагүй, нас барагсдын тоо нэмэгдэх магадлалтай байна.

Сүнсний  баярын  арга хэмжээнд 100  гаруй мянган хүн оролцож байсан гэх мэдээлэл байна.  БНСУ 3 жилийн дараа  Гамны хаалтгүй, Ковид-19-ийн хязгаарлалтгүй тэмдэглэсэн сүнсний баярт хэтэрхий олон хүн цугласнаас дээрх  харамсалтай осол гарсан байх магадлал өндөр байна.

Хэллоуиний баярын үеэр зүрхний шигдээс болж, амьсгалын дутагдалд орсон хүмүүс гудамжинд унаж эхэлжээ.

Эл үйл явдлын дараа Сөүл хотын захирагч Европ дахь айлчлалаа цуцалж  буцаж ирсэн бол  БНСУ-ын Ерөнхийлөгч хариу арга хэмжээ авч, үүсэж болох эрсдэлийг бууруулах үүргийг холбогдох албаныханд өгсөн ба шуурхай хуралдаан зарлаад байна.

Одоогийн байдлаар ослын  шалтгааны талаар албаныхан ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Харин БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас “Уг үйл явдлын гол шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба аврах байгууллагууд онцгой байдлын зэрэг тогтоон ажиллаж байна.

Иймд Итэвоны гудамжаар явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт яаралтай холбогдоорой” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *