Итэвон дахь эмгэнэлт явдлын үеэр жүжигчин И Жихан нас баржээ

“Mnet”-с зохион байгуулсан “Produce 101 Season 2” шоунд оролцож байсан жүжигчин И Жихан Итэвонд болсон эмгэнэлт явдлын үеэр нас баржээ.

Аравдугаар сарын 29-ний өдөр болсон энэхүү эмгэнэлт явдлын үеэр нас барсан тэрээр 25 настай байжээ. Талийгаачийн шарилыг Мёнжи эмнэлэгийн оршуулгын танхимд аваачсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдөр оршуулахаар болсон байна.

Тэрээр 2017 онд  “Produce 101 Season 2” шоунд оролцож олны танил болсон.  “The Butterflu Dream”, “Today Was Another Namhyun Day” зэрэг вэб драмад тоглож, “It’s Me (Pick Me) хэмээх альбомоо гаргаж байсан нэгэн.

Талийгаачтай хамтран ажиллаж байсан хүмүүс болон олон нийт түүний гэр бүлийнхэнд олон нийтийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments