Сомали улсын нийслэлд дэлбэрэлт болж 100 хүн амиа алджээ
Аравдугаар сарын 29-ний өдөр Сомали улсын нийслэлд дэлбэрэлт болж 100 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ. Амиа алдсан иргэдийн дунд хүүхдээ тэвэрсэн ээжүүд ч байсан хэмээн AFP агентлаг мэдээлж байна.
Энэхүү үйл явдалд тус улсын Ерөнхийлөгч Аль Шабаб зэвсэгт бүлэглэлийг буруутгаж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сард мөн нийслэл дэх томоохон зочид буудалд зэвсэгт бүлэглэл халдаж 21 хүний амыг хөнөөсөн хэрэг гарч байсан юм. Үүний дараа Сомали улсын засгийн газраас шаардлагатай бол зэвсэгт хүчний бүлэглэлүүдтэй “дайн” хийнэ хэмээн мэдэгдэж байв.