Дуучинтайгаа алдаршсан “Эр хүн” дууг МУСТА дуучин Л.Солонго дахин амилуулжээ
Монголын дуурийн урлагийн нэртэй төлөөлөгч МУАЖ, дуучин А.Долгорын сор бүтээлүүдийн нэг, тэртээ 1987 онд “төрж” байсан “Эр хүн” дууг МУСТА дуучин Л.Солонго поп опера хэлбэрээр шинэчлэн дуулжээ. “Эр хүн” дууны эзэн МУАЖ А.Долгор шавь Л.Солонгодоо “Эр хүн” дуугаа өвлүүлэн үлдээсэн учир ийнхүү дүрсжүүлэн үзэгчдэдээ хүргэсэн нь энэ аж.
Тэрээр “Сайхан багшийнхаа сор уран бүтээлийг сэтгэл зүрхээ шингээн дуулсандаа маш их баяртай байна. Монгол эрчүүдийн хийморь сүлд өөдөө байг” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Дуучин МУСТА Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлаган дор төгсч, Болгарын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн.
Тэрээр өөрийн багш Ардын жүжигчин А.Долгор багшийн хамт “Аминаас үнэтэй Монгол” уран хамтарсан уран бүтээл гаргаж “Сэлэнгэ сайхан нутаг”, “Зочин танхи нас” зэрэг уран бүтээлээрээ танигдсан авъяаслаг уран бүтээлч юм.