Солонгос иргэнд зодуулсан гэх Монгол эмэгтэйчүүд харилцан зодолдсон байх магадлалтай
Аравдугаар сарын 16-ны өдөр БНСУ-д цагийн ажил хийж байсан Монгол улсын иргэн 24 настай Б болон 41 настай Г нарын биед ахлах ажилтан гэх солонгос иргэн халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл тус хэргийн талаар Солонгосын JTBC телевизийн нэвтрүүлгээр ярилцжээ.
Нэвтрүүлгийн үеэр хохирогч эмэгтэйчүүд, “Цайны цагаараа хоорондоо Монголоор ярьж байхад ахлах ажилтан “Солонгосоор ярь” гэж уурласан. Яг л шоронд байгаа юм шиг байсан. Тэгээд над руу цалинг чинь өгөхгүй гэж дайрч, заамдаж аваад газарт унагаасан” хэмээн ярьжээ.Харин Монгол эмэгтэйчүүдийг зодсон гэх Солонгос ажилтан, “Монгол эмэгтэйгээс нэрийг нь асуутал “Миний нэрийг мэдэж яах гэсэн юм. Маргаашаас ирэхгүй” гэх мэт бүдүүлэг харьцсан”. Тэгээд ч зогсохгүй идэж байсан хоолоо өөдөөс шидсэн. Бид нар харилцан зодолдсон. Монгол эмэгтэй миний нүүрийг цохиж, шүдийг минь цуулсан. Энэ бол харилцан зодолдсон гэх баримт” хэмээн мэдээлжээ.
Монголын цахим сүлжээнд тархсан бичлэг зөвхөн нэг талыг харуулсан байж болзошгүй юм. Учир JTBC телевизийн нэвтрүүлэгт оролцсон хуулийн байгууллагын ажилтнууд тус зодоон болсон газрын хяналтын камерт Монгол эмэгтэйчүүд, Солонгос ахлах ажилтантайгаа харилцан зодолдож байсан нь бичигдсэн баримт бий гэж байв. Тодруулбал, нэвтрүүлгийн үеэр оролцож байсан өмгөөлөгч, “Хоёр тал хоёулаа харилцан зодолдож байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. Хэрэв хоёулаа буруутай гэж тогтоогдвол хуулийн дагуу аль аль тал хариуцлагаа хүлээнэ.Цагдаагийн байгууллагаас хэн нь эхэлж муудалцах шалтгааныг эхлүүлсэн, зодооныг өдөөсөн гэдгийг удахгүй тогтооно” гэжээ.
Мөн энэ нэвтрүүлгийн дараа цахим сүлжээнд Солонгост цагийн ажил хийдэг Монголчуудын талаар сөрөг сэтгэгдэл ихэссэн байна. Жишээлбэл, “Солонгост хамгийн их гэмт хэрэг үйлддэг хүмүүс Монголчууд”, “Монголчуудтай ажиллаж үзсэн үнэхээр залхуу, хүний үг сонсдоггүй, манай улсын соёлыг хүндэтгэдэггүй” гэсэн байв.
Эдгээр сэтгэгдэл нь бас үнэний ч ортой юм. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг нэг Монгол иргэн харь улсад гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргах нь тухайн иргэний биш улсын эх орны нэрийг гаргаж байдаг. Монголчуудын хувьд амьдрал, аж ахуйгаа сайжруулах гарц нь Солонгос улсыг зорих юм. Нөгөөтэйгөөр Солонгос улс нь олон Монголчуудыг хоолтой нь залгуулж буй гэх. Гэтэл Солонгосчууд Монгол ажилчидтай “боол” мэт харьцдаг, Монгол ажилчид Солонгос улсын соёлд дасдаггүй гэх мэт элдэв асуудал ар араасаа гарсаар байна.
Золбин Солонгос
Монгу сарамаар оролдвол яадгыг харуулах хэрэгтэй одоо юм ээлжтэй сонгосууд монголд ажиллаж хоолны мөнгө олдог тэр үе одоохон ирнээ
Өлөн сданууд улсын нэр гаргаад. Хохь нь хүний газар мөрөөрөө явж чадахгүй арчаагйү үхэр Монголчууд. хаха
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу?
Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу
whatsapp дугаар: +19099134258