Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Үүний дагуу гуравдугаар сарын 24-ны лхагва гараг буюу өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45420 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 13 удаа болж иргэдэд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *