АТҮТ: Дорнод, Сүхбаатар, Хэнтий чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг нээсэн
Өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийг зогсоосон. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад тус чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг өнөөдрийн 10:00 цагаас эхлэн нээсэн байна.