|

О.Цогтгэрэл: Эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувийг ядуурсан хэмээн үзэж байна

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах зүйлийг ярьсан юм.

Тэрбээр, МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө таван зүйл заалттай, 700 орчим нэр бүхий зүйлийг ард иргэдэд амласан. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.1.2-т “Иргэдийн орлогыг нэмэгдүүлж ядуурлыг хоёр дахин бууруулна” гэсэн байдаг. Тухайн үед ядуурлыг 27.8 хувь хэмээн тооцож байсан. Харин өнөөгийн байдлаар Монгол Улсын ядуурал 42 хувьтай болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Засгийн газар хүүхдийн мөнгийг халамж хэмээн үзэж хүн амынхаа 91 хувьд өгнө гэсэн. Гэвч халамж тэтгэмжийг орлого багатай иргэддээ өгдөг. Эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувийг ядуурсан хэмээн үзэж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.1.2-т тусгасан “Ядуурлыг хоёр дахин бууруулна” гэсэн заалт хэдэн хувьтай биеллээ олж байна вэ” хэмээжээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *