Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Жендерийн салбар зөвлөл хуралдлаа

Хурлаар шинэчлэн байгуулсан салбар зөвлөл, харьяа байгууллагуудын дэргэдэх дэд салбар зөвлөлийн удирдамж, мэдээллийг сонсов. Мөн 2018-2024 онд “Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт жендерийн талаар баримлах бодлого” -ын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалтай танилцлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Жендерийн салбар зөвлөлийн дарга Г. Өнөрбаяр дэд салбар зөвлөлийн гишүүдэд бодлогын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зүйлс, шаардлагатай мэдээллээр шинжээчдийг хангахыг зөвлөв. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн дотоод журамдаа жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх, ажлын байрны дарамт болон ажилчид албан хаагчдын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг ханган ажиллах чиглэл өгөв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *