С.Бямбацогт: Дарханы замыг олон жил гацааж, иргэн, ААН-д чирэгдэл учруулсанд хүлцэл өчье
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хоёр эгнээ болох 204.11 км замыг бүрэн нээж Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай замаар зургаан жилийн дараа зорчих боломж бүрдэж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт зохион байгуулалтын зарим алдаанаас болж удааширсан. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны сайд С.Бямбацогт: “Дарханы замыг олон жил гацааж иргэд, ААН-д чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэлээ.
Нийт төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 2023 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээ автозам бүрэн ашиглалтад орох юм.