Сэлэнгэд очсон Дарханы хоёр иргэнээс коронавирус илэрчээ

Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймагт очсон хоёр иргэнээс коронавирус илэрчээ.

Тодруулбал, Ногоон бүс болох Дархан-Уул аймгаас асуумжаар ирсэн хоёр иргэн энэ сарын 20-ны өдөр Сүхбаатар суманд сүлжээний бизнесийн ухуулга сурталчилгааны ажлаар ирж, үйлчилгээний байгууллагууд, иргэдтэй уулзсан байна. Дээрх иргэдийг гуравдугаар сарын 23-ны өдөр дөрвөн замын шалган нэвтрүүлэх цэгээс Дархан-Уул аймгаас авчруулсан хувийн автомашинаа тосч авах явцад нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарчээ. Улмаар баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулахад халдвартай нь батлагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: Сэлэнэ аймгийн онцгой комисс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *