С.Мөнхчулуун: Зарим гомдол арай л байна шүү
Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу Юнивишн, Скаймедиа-н тарифын өөрчлөлтийн гомдлуудыг нэгтгэж удирдамжтай шалгалт эхлүүлнэ. Хууль зөрчсөн, хэрэглэгчийн эрхийг хохироосон асуудал байвал арга хэмжээ авна хэмээн ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдэгдсэн.
IPTV -ийн үйлчилгээтэй гомдлыг нэгтгэн шалгаж байгаатай холбоотойгоор иргэдээс ШӨХТГ хаягласан олон арван гомдол ирж байгаа аж. Гэвч зарим гомдол нь тус газрын дарга С.Мөнхчулууны эгдүүцлийг хүргэжээ.
Нэгэн иргэн “Видео сангаас санамсаргүй кино эхлүүлээд 10 минут ч бололгүй буцаад гарсан, үзээгүй байхад үзсэн гээд төлбөр гарсан” гэх гомдол ирүүлсэн аж. Тус гомдолд “Зарим гомдол бас арай л байна шүү” хэмээн хариу тайлбар нийтэлжээ.