Өнгөрсөн 14 хоногт 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ
Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд танилцууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногт хяналт шалгалтаар 38,308, теле камераар 27,086 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1189 зөрчлийг таслан зогсоож, арга хэмжээ авлаа. 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. 44 явган зорчигч зам тээврийн осолд өртөж, гурван хүн нас барсан” гэв.