Өнөөдрөөс татвараа төлөөгүй, оношлогоод ороогүй машинуудыг товчоогоор нэвтрүүлэхгүй

Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний төлбөр авах цэг /ТАЦ/-үүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгож, бүх терминалуудаар машин нэвтрэх боломжтой болж байгаа аж.

Тодруулбал, тухайн ТАЦ-үүдээр тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөхөд ямар нэгэн байдлаар зогсох, бэлэн мөнгө, банкны карт зэргийг ашиглаж, төлбөр тооцоо хийх шаардлагагүй болж байгаа юм.

Энэ дагуу өнөөдрөөс Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байна.

ТАЦ-ийн бүх дамжин өнгөрөх хэсгүүд нээлттэй байх ба тухайн төлбөрийн нэхэмжлэхийг И-баримт Roadpay.mn, аппликэйшнаар хүлээн авч, И-баримт, Roadpay.mn, Мон пэй, Сошиал пэй болон бүх банкны интернэт үйлчилгээг ашиглан төлж болохоор зохицуулагдсан байна.

Жолооч төлбөр авах цэгтэй холбоотой санал, гомдол, мэдээллийг 70002413 утсаар холбогдон авах боломжтой юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *