CNN: Оросын агаарын цохилтын улмаас Киев хотын оршин суугчид ус, цахилгаангүй болжээ

Даваа гарагт Оросын арми Украины нутаг дэвсгэрт агаарын довтолгоо явуулсны улмаас нийслэл Киев хотын оршин суугчид цахилгаан болон цэвэр усны хангамжгүй болжээ. Өчигдөр /2022.10.31/ оройн байдлаар Киевийн айл өрхүүдийн 40 хувь усгүй болж, 270,000 өрхийн цахилгаан тасарсан тухай тус хотын захирагч Виталий Кличко мэдээлсэн байна. Мөн тус агаарын довтолгооны улмаас Украин даяар нийт 13 хүн шархаджээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Крымийн Севастополь хотын боомтод Оросын Хар тэнгисийн флотын хөлгүүд дроны халдлагад өртсөн билээ. Уг халдлагын хариуд “өшөө авах”агаарын цохилт өгснөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр сэтгүүлчдэд тайлбарлажээ. Оросын талаас нийтдээ 55 пуужин харвасны 45-ыг нь устгаж чадсанаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн байна.

Агаарын довтолгоонд дэд бүтцүүд өртөж байгаагийн улмаас Украин даяар эрчим хүчний ноцтой тасалдал үүсэж, хэмнэлтийн горимд оржээ. Киев хот эрчим хүчээ хэмнэх үүднээс гудамжны гэрэлтүүлгүүдээ унтрааж, троллейбуснуудаа ердийн автобусаар сольсон байна. Өчигдөр Киевийн оршин суугчид ундны ус авахаар гудамжинд урт дараалал үүсгэснийг сошиал сүлжээнд тарсан гэрэл зургууд харуулжээ.

People line up to fill up with water in Kyiv.

 

 

Киевээс гадна Львов, Днипропетровск, Харьков, Запорожье хотууд өчигдөр Оросын агаарын цохилтод өртсөн байна.Украины нийт 10 бүс нутгийн эрчим хүчний голдуу 18 байгууламж пуужингийн болон дроны халдлагад өртсөн тухай албаныхан мэдээлжээ.Украины агаарын хүчний устгасан нэг пуужин хөрш Молдов улсын хил орчмын тосгонд унасан нь иргэдийн орон сууцыг гэмтээсэн ч хүний амь хохироогоогүй байна. Сүүлд Молдовын эрх баригчид тус улс дахь ОХУ-ын элчин сайдын яамны нэг ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөж буйг зарлажээ.

Эх сурвалж: CNN

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
ИХ нүүдэл
ИХ нүүдэл
1 year ago

нээрээ эд нар чинь монголын их гүрэний үлдэгдэлийн их нүүдэлийг хядсан гарууд билүү.. одоо шангаа хүртэцгээ.