|

Илон Маск “Twitter”-ийн гүйцэтгэх захирал болно гэдгээ мэдэгдэв

Америкийн тэрбумтан Илон Маск саяхан 44 тэрбум ам.доллароор худалдан авсан “Twitter” нийгмийн сүлжээний компанийнхаа гүйцэтгэх захирал болно гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

“Tesla”, “SpaceX” зэрэг компанийг мөн удирддаг тэрбээр “Twitter”-ийн гүйцэтгэх захирал Параг Агварал тэргүүтэй компанийн бусад өндөр албан тушаалтнуудыг өнгөрсөн долоо хоногт халсныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.

И.Маск урьд нь “Twitter” хаяг дахь өөрийн тодорхойлолтоо “Chief Twit” буюу “Твиттерийн ахлах” болгон өөрчлөөд байсан юм. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр нийгмийн сүлжээний компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах олон сар үргэлжилсэн үйл явцыг дуусгасан юм.

Түүнээс хойш И.Маск сүүлийн хэдэн сарын турш шүүмжилсээр ирсэн компанидаа өөрчлөлт хийх ажилдаа шуурхай оржээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, түүний багийнхан “Twitter”-ийн программ хангамжийг судалж, платформ хэрхэн ажилладаг болохыг ойлгохын тулд зарим ажилтантай уулзаж эхэлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *