Хорих ангид ял эдэлж байсан эмэгтэй эмнэлэгт эмчлэгдэж байхдаа нас баржээ
Өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа 407-р ангид ял эдэлж байсан 64 настай эмэгтэй нас барсан байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21-р хороо, Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Эл асуудлыг шалгахад, ШШГЕГ-ын харьяа 407-р ангид ял эдэлж байсан иргэн Ц нь тархины цус харвалт оноштойгоор тус хорих ангийн эмнэлэгт 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр ирж, эмчлэгдэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэмээн шалгагдаж байгаа аж. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.