С.Баярцогт: Хувь хүн хэлмэгдэж болно, Монголын хувь заяа төөрч болохгүй

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр Нийслэлийн Прокурорын газрын үүдэнд Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад 2016 онд үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан. Швейцарын холбооны улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгасан юм билээ.
Энэ оны зургадугаар сарын 13-нд нийслэлийг Прокурорын газраас надад албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Үүнтэй адил нэг материал дээр Швейцарийн холбооны улсаас авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тус улс дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд ирүүлсэн.
Миний хувьд хаагдсан хэргийнхээ материал дээр үүнийг нэмж хүргүүлье гэж бодож байсан. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээллүүд гарч эхэлсэн.
Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Тамгын газрын даргад Швейцараас ирсэн тогтоолыг гардуулан өгч байна. Уг тогтоол герман хэл дээр байгаа. Албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан орчуулгын хамт хавсарган өгч байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *