Ц.Наранчимэг: Бэлэг болгон боодолтой бэлэн мөнгө өгсөн ч бид аваагүй тэр дор нь буцааж өгсөн

Монгол Улсад Төрийн хяналт-аудит үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиосон. Үүнтэй холбогдуулан Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг нар нь хандив нэрээр 20 сая төгрөгийн авлига авсан гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.

Энэ талаар Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг, “Өнгөрсөн наймдугаар сард Монгол улсад төрийн аудитын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиосон. Энэхүү баярыг тохиолдуулан хамтрагч аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 57 байгууллага бидэнд баяр хүргэж уулзалт хийсэн. Уулзалтын үеэр бидэнд арьсан зураг, боодолтой мөнгө өгсөн. Боодолд хэдэн төгрөг байгааг мэдээгүй. Тэгээд ч мөнгийг нь аваагүй. Бэлэг дурсгалын арьсан зургийг нь гардаж авахдаа зургаа даруулсныг хүмүүс буруугаар ойлгоод байна. Тухайн боодолтой мөнгийг бид аваагүй буцааж өгсөн гэдгийг мөнгө өгсөн хүмүүсээс нь очоод бататгаж асуугаарай. Мөнгө өгөхийг хэн зохион байгуулсныг мэдэхгүй ч баримт дээр нь 18 сая төгрөг цуглуулсан гэсэн байсан. Аудитын алба хаагчид бол төрийн алба хаагчид учир бэлэг дурсгалд бэлэн мөнгө авч болохгүй гэж хуульдаа ч заасан байгаа” хэмээн тайлбар мэдээлэл хийв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *