|

“Филиппинд омикроны XВВ, ХВС хувилбар шинээр бүртгэгдээд байна”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “2022 оны 10-р сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын хүүхдийн 218,153 тохиолдол бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 22.1 хувийг эзэлж байна. Хүүхдийн өвчлөлийг насны бүлгээр үзвэл 0-4 насны хүүхэд 27.6 хувь, 5-11 насны хүүхэд 44.5 хувь, 12-15 насны хүүхэд 19.6 хувь, 16-17 насны хүүхэд 8.4 хувийг тус тус эзэлж байна.

БНСУ-д томуу болон КОВИД-19-ын хавсарсан халдвар ихсэж, хүүхдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа бол Сингапурт яаралтай тусламжийн тасагт хэвтэх өвчтөний тоо ихсэж байгаа юм байна. Филиппин Улсад омикроны XВВ хувилбарын 81, ХВС хувилбарын 193 тохиолдол тус тус шинээр бүртгэгдээд байгаа.

Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 69.6 (Улаанбаатарт 77.6, аймгийн дундаж 62.6), эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвар 10,000 хүн амд 3.4 болж “Идэвхжлийн түвшин”-д байгаа. Харин Томуу, SARS-CoV-2 вирус илрээгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *