Ч.Маралмаад дайруулсан 12 настай охин эмнэлгээс гарчээ
Өнгөрөгч авардугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны хойд замд авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой ослын хохирогч 12 настай охины хөл хүнд гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлж байгаад биеийн байдал нь дээрдсэн учраас хэд хоногийн өмнө эмнэлгээс гарчээ.
Охины бэртлийн талаар шүүх эмнэлгийн шинжээч “хөнгөн бэртсэн” гэсэн дүгнэлт гаргасныг охины ар гэр нь эсэргүүцэж гомдол гарган, хэргийг хууль, хяналтын байгууллагууд дахин шалгуулах хүсэлтэй байгаа аж.
Уг ослыг гаргасан 29 настай Ч.Маралмаа нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан ба тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь батлагдсан юм. Түүний мэдүүлгээр хааз тоормосоо андуурсан тул осол гаргасан гэх мэдээлэл бий.