ШШГЕГ-ын даргаар цагдаагийн хурандаа О.Амарсанааг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан байдаг. Учир нь ШШГЕГ-тай холбоотой хоригдлууд оргох, цагдан хорих байранд хүн нас барсан, шүүхийн шийдвэрийн ажилтан цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх мэт маш олон зөрчлүүд гарсан юм. Тиймээс шалгалтын дүн гарсны дараа Д.Загджавыг ажлаас нь чөлөөлжээ.