“Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын дөрвөн хүнийг гэм буруутайд тооцов
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав хоног үргэлжилж түр завсарлалаа.
Шүүхээс Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага авчээ.