Ч.Маралмааг зургаан сар хилээр гарахыг хоригложээ
Өнгөрөгч авардугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны хойд замд авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой ослын хохирогч 12 настай охины хөл хүнд гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлж байгаад биеийн байдал нь дээрдсэн учраас хэд хоногийн өмнө эмнэлгээс гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг ослыг гаргасан 29 настай Ч.Маралмааг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан сар хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.