Насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлүүлж, төлбөрийг нь дансаараа авдаг байсан хэрэг гарчээ

Төрсөн эх нь охиныхоо биеийг хүчээр үнэлүүлж мөнгийг нь өөрөө авч байсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, 15 настай С нь фейсбүүк группүүдэд “Найдвартай ахтай уулзана. Урьдчилгаа хэрэггүй. Чат” гэх зар байрлуулж, бусадтай бэлгийн харьцаанд орж төлбөр болох мөнгийг төрсөн эх Х-ийн данс руу шилжүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Улмаар охиныхоо биеэ үнэлж олсон мөнгийг “Мөнгөө шилжүүл, ахиухан мөнгөөр тохироорой, баярлалаа мөнгөний бурхаан” гэх зэргээр охин руугаа мессеж бичдэг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Ийм хэрэг шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор охиныг хамгаалалтад аваад байгаа” гэв.

Similar Posts

One Comment

  1. Яадаг муу нохойн гөлөг вэ. Үр хүүхдийнхээ амьдрал ирээдүйд хар толбо сэтгэлийн зовиур шарх үлдээж байдаг. Ийм байж өөрийгөө яааж эмэгтэй хүн эх гэж хэлж байдын бол сда чинь 😡😡😡😡😡

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *