“Тэтгэврийн доод хэмжээг НЭГ САЯ ТӨГРӨГ болгох шаардлагатай”

Ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.

Ахмадууд, “Нийт ахмадын 80 хувь буюу 304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үлдсэн 20 хувийн нь сард 400 мянга болон түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авч байна. Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. Гэвч одоо инфляц 14 хувьд хүрэв. Төр дүлий болж, үүнд арга хэмжээ авахгүй байна. Манай улсад болж, бүтэж байгаа зүйл алга. Агаар, хөрсний бохирдол их тул өвчлөл их байна. Ахмадууд өвдвөл эмчилгээ хийлгэх мөнгөгүй болдог. Бид өвдөх эрхгүй боллоо. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх шаардлагатай” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *