Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн эцгээ зодсон эрэгтэйг шалгаж байна
Согтуурсан үедээ төрсөн эцгийгээ зодсон эрэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын шуурхай утсанд “Төрсөн хүү нь аавыгаа зодож, танхайрлаа” гэх дуудлага иржээ. Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход 34 настай Д нь 60 настай Д-г зодож, танхайрсан байжээ.Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгах ажиллагааг эхлүүлжээ.