ТҮЦ ажиллуулдаг эмэгтэй бие засахаар гарах үед хүүхдүүдийнх нь зургийг авсан байжээ
Иргэн Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд болох хоёр нас нэг сартай О-г Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх түргэн үйлчилгээний цэг дотор орхисон гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.
Энэ талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас, “Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах ТҮЦ-т ээж нь ажилладаг. Аав нь орон нутгаар ажлаар явж байгаа. Хүүхдүүдийн ээж ажилтай үедээ эмээ, өвөөд нь үлдээдэг ч өвөөгийнх нь бие тааруу байсан тул хүүхдүүдээ ТҮЦ-тээ авч ирсэн гэсэн. Тэгээд ээж нь гадаа гарч бие засаад ирэх хооронд тухайн иргэн иргэн хүүхдүүдийнх зургийг авч цахим сүлжээнд нийтэлсэн байсан. Энэ үйлдэлдээ иргэн хүүхдүүдийн ээжээс уучлалт гуйсан. Хүүхдүүдийн биед хүчирхийллийн шарх сорви байгаагүй, биеийн байдал хэвийн байгаа. Мөн ээж нь архи уугаагүй байсан” гэв.