Ж.Баясгалан: Амьдрах амттай ч гэсэн арай л их өвдөх юм

Тэсвэр хатуужил, хүсэл тэмүүллээрээ үлгэр жишээ болсон жүжигчин Ж.Баясгалан 2017 онд осолд орж, хоёр хөл дээрээ босох боломжгүй болсон. Гэвч тэрээр бууж өгч, шантралгүй амьдралын төлөө тэмцсээр байгаа юм.

Энэ талаараа тэрээр, “Баяртай, гунигтай, нулимстай 2000 хоног өнгөрчээ. Энхрий үрсээ тэвэрч өргөөд, эхнэрээ энхрийлж хайрлаад, аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгөө цуг алхах 48.000 цагийг өвдөж өнгөрөөжээ. Эрүүл хүн шиг алхах юмсан. Өвдөхгүй нэг цаг байж өөрөө босож үзэх сэн. Машин барьж, морь унахгүй ч гэсэн мөлхөөд ч болохноо урагшилна аа. Амьдрах амттай ч гэсэн арай л их өвдөх юм. Үхэх бодол хааяа төрдөг ч үхэж болохгүй. Үүрэг хариуцлага надад бий! Бусдад хэрэгтэй зүйл хийж би урт наслах ёстой. Би заавал алхах ёстой. Эмчлэх эмчилгээ гарч л таарна. Зовлон мөнх биш жаргал ирнэ ээ. Би итгэж байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *