Ж.Ганбат: ЭТТ ондоо багтаан 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх бүрэн боломжтой

Эрдэнэс Тавантолгой  ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эхний ээлжинд 500 сая ам.долларын урсгалыг Монголд оруулж ирэх үүргийнхээ дагуу үүрэгт ажлаа хийж байна. Энэ хүрээнд бид боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлаа танилцуулсан. Өнгөрсөн баасан гарагийн оройноос эхлээд Эрдэнэс Тавантолгойгоос Цагаан хад руу чиглэсэн машины тээврийн хэрэгслийн бөөгнөрлийг бууруулж чадсан.

Аравдугаар сарын 26-наас хойш 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэж, цаашаагаа борлуулах замаар нийтдээ 15,8 сая ам.долларыг оруулж ирсэн. Энэ байдлаар энэ ондоо багтааж 500 сая ам.доллар оруулж ирэх бүрэн бололцоо байна. Намайг ажлаа авахад ЭТТ 200-300 орчим тээврийн хэрэгсэл 20-30 тонн нүүрсийг экспортод гаргаж байсан. Цаашид он дуустал 500 сая ам.долларыг Монголд оруулж ирэхийн тулд ЭТТ хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг тээвэрлэх ёстой. Сардаа 2,5 сая тонн нүүрсийг экспортод гаргах ёстой. Энэ дагуу ажлаа төлөвлөж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *