Завханд халдварын 4 тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо

Завхан аймагт дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдөр /2021.03.24/ 14.00 цагаас хөл хорио тогтоох болсныг тус аймгийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Олимпын хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэний гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу эeрэг гарчээ. Эдгээр иргэд өчигдөр “Завхан” буудалд байрласан бөгөөд “Загасан нүд” рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид” сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллаж байгаа гэнэ.

Хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *