ҮЙЛ ЯВДАЛ: Санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг танилцуулна

 Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт ХӨСҮТ-д “Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь” сэдэвт Сүрьеэгийн лабораторын үндэсний  зөвлөгөөн болно.

11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Санхүүгийн бус үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны болон виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Утас: 9119-7636

09.00-12.30 цагт: Боловсролын ерөнхий газарт Дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”-ийн зөв туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөг болно. Өдөрлөгт аймаг, нийслэлийн ЕБС-ийн суралцагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдах ажилтнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр оролцоно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments