В.Путинг ямар вакцин хийлгэснээ зарлахыг шаарджээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2021.03.23/ коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн. Гэвч тэрбээр ямар вакцин хийгэснээ нууцалж байгаа юм.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков CNN-д өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч вакцин хийлгэж буй үйл явцыг камераар бичих шаардлагагүй гэж үзсэн. Тэрбээр ОХУ-д үйлдвэрлэсэн “Sputnik V, “EpiVacCorona”, “CoviVac” вакцинуудын аль нэгийг хийлгэсэн. Бид түүний хийлгэсэн вакциныг зориуд зарлаагүй нь манай улсад үйлдвэрлэсэн тус гурван вакцин бүгд үр дүнтэй, найдвартай болохыг иргэдэд харуулахыг хүссэн” гэжээ.
Гэсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон иргэд В.Путинг ямар вакцин хийлгэснээ зарлахыг шаардаж байгаа юм. Мөн цахим сүлжээнд “Бусад улсын Ерөнхийлөгч иргэдээ уриалахын тулд олон нийтийн өмнө вакцин хийлгэж байна. Гэтэл манай удирдагч вакцин хийлгэсэн үйл явцаа нууцаллаа. Магадгүй тэр огт хийлгээгүй байх” хэмээн хардсан сэтгэгдэл ихээр бичигдэх болжээ.
ЭХ СУРВАЛЖ: cnn.com