Монголын хоккейн баг Улаан-Үүд хотод болсон олон улсын тэмцээнээс “Алтан медаль“ хүртлээ
Монголын хоккейн баг Улаан-Үүд хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртлээ.
ОХУ-ын дорнод бүсийн “Золотая Нерпа” олон улсын тэмцээнд нийтдээ 8 багийн 200 орчим өсвөрийн тамирчид өрсөлдөж, U12 насны ангиллын АШТ-ээс Монгол Улсын “Мэргэн” хоккейн академийн “Бамбаруушууд” баг алтан медаль хүртлээ.
Тэмцээнд Монголын Бамбаруушууд баг, Эрхүү мужийн Юность, Забайкалск хотын Байкал баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 ба 2 дугаар багууд, ОХУ, Улаан-Үүд хотын “IceBars”, Буриадын Кабанск аймгийн “Сарман” баг, Эрхүү мужийн “РСШОР” хүүхдийн спортын сургуулийн багууд оролцсон байна.