Б:Бат-Эрдэнэ: Мазаалай үрэгдсэнээс уул уурхайн компани зогссон дээр
Өнгөрсөн өдрүүдэд говьд үхсэн мазаалайн зураг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, иргэдийг эмзэглүүлээд буй.
Тэгвэл баавгайн үхлийн шалтгааныг тогтоохоор Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ажлын хэсэг байгуулсан талаар салбарын сайд өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээллээ. Мөн тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Мазаалай маань үрэгдсэнээс уул уурхайн компани зогссон дээр” хэмээн нийтэлжээ.