|

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ

ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Энхмөрөнг өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу  өнөөдөр /2021.03.24/ чөлөөлсөн байна.

Төрийн албаны  шалгалт өгөөгүй, төрийн ажлын туршлагагүй хүнийг өндөр албан тушаалд томилсон нь анхнаасаа олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан. Уг томилгоонд түүний ээж болох УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нөлөөлсөн гэх хардлага хүчтэй явсан юм.

Б.Энхмөрөнгийн  томилогдоод байсан  ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албаны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах бөгөөд хуульд зааснаар тус ангилалд хамаарах албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг  аж.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *