Хүүхдийн өмсөж буй хувцас хүмүүжил, төлөвшилд нөлөөлж байдгийг эцэг эхчүүд тоодоггүй

Хувцас эд хэрэглэл нь өмссөн эзнээ гоё ганган харагдуулах, даруулахгүй дулаан байлгах, биед эвтэйхэн байх үүрэгтэйгээс гадна хувь хүний сэтгэл зүй болон өөрийгөө илэрхийлэхэд нөлөөлж байдаг. Түүнчлэн бага насны хүүхдийн өмсөж буй хувцас хүмүүжил төлөвшилд нөлөөлдөг гэдэг нь батлагджээ. Гэтэл бага насны хүүхэд насанд хүрэгчид буюу асран хамгаалагч, эцэг эхийнхээ сонголтоор юу авч өгснийг нь голж шилэлгүй өмсдөг. Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ өмсөж байгаа хувцасны үнэ, чанарт нь илүү анхаарч өнгө үзэмж, гаднах зураг, дээр нь бичсэн гадаад үг зэргийг төдийлөн тоодоггүй дутагдал бий. Эдгээр бүгд нь хүүхдийн сэтгэхүй, сэтгэл зүй, хүмүүжилд бага багаар нөлөөлж байхад тоохгүй орхих зүйл биш юм.

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэт хүүхдийн өмсөж буй хувцас дээр үхэл, хар тамхи, архи согтууруулах ундаа, насанд хүрэгчдийн агуулгатай зураг, үг хэллэг бичээтэй байдгийг тэр бүр эцэг эхчүүд анхаарч авч үздэггүй. Магадгүй нөгөө талаараа гадаад үг хэллэгийг орчуулж мэдэхгүй, мэдэх байсан ч анхаараагүй байж болох ч таны хүүхэд нуруу нь дээрээ “i’m hentai би гаж донтон”, “I’m losing my fucking mind би хараал идсэн ухаанаа алдаж байна” гэсэн бичигтэй явах нь хөндлөнгийн хүнд таатай санагдахгүй. Цаашлаад Англи хэлний анхан шатны мэдлэгтэй болсон хүүхэд тань өөрийнхөө хувцас дээр юу гэж бичсэн байгааг орчуулж ойлгож эхэлнэ. Тэгээд энэ бол зүгээр л хэрэглэгддэг үг гэж ойлгож болох юм.

Худалдаа эрхлэгчид эдгээрийг мэддэг байсан ч ашгаа бодоод чимээгүй орхидог байх. Харин сонголт хийж байгаа худалдан авагч болсон эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ өмсүүлж буй хувцсыг анхаарч байгаарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *