Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд НӨЛӨӨЛӨХ ГЭЖ ОЧООГҮЙ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, Я.Санжмятав нар өнөөдөр /2021.03.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Сүүлийн үед олон нийтийн зарим хэвлэл мэдээллээр санаатайгаар худал мэдээлэл өгөх, тараах ажил идэвхтэй өрнөж байна. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн Цэц дээр явж байгаа маргаан байна.

Энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн н.Солонгоос Ерөнхийлөгчийн Тамгын газарт ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Х.Доржханд нарын гаргасан мэдээллийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өөрийн байр суурийг тодруулах шаардлагатай байна гэдэг албан бичиг ирүүлсэн. Энэ дагуу Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэц дээр очиж, өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Энэ бол ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого биш. Зохион байгуулалттайгаар Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, Үндсэн хуулийн Цэцэд дарамт шахалт үзүүлэх боллоо. Үүнийг байж боломгүй үйлдэл гэж үзэж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *