Сангийн сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Тэрбээр “Үндсэн хуулийн 39.4 дэх заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад Сангийн сайд Б.Жавхланг 5 үндэслэлээр огцруулахыг шаардаж байна. Сангийн сайд Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэрээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авч, эхнэр Соёлмаагийн нэр дээр зээл болгож гаргасан. Тэр зээл одоо Хөгжлийн банкинд шилжсэн. Хөгжлийн банк сангийн яамны харьяанд шилжсэн. Шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх тухай танай Засгийн газрын бодлогод нийцэхгүй байна. Иймд Сангийн сайдыг огцруулах шаардлага хүргүүлж байна” гэв.