Ц.Туваан: Төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө авч самарт эсвэл Солонгос руу явж байна
УИХ-ын Чуулганы өнөөдрийн /2022.11.04/ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан, “Хөдөө орон нутагт төрийн албан хаагчид ажиллахгүй байна. Төрийн албан хаагчийн орон тоо дутуу байна гэдэг нь авч байгаа цалин хангамж муу байна гэсэн үг. Төрийн албаны цалингийн нэмэгдэл алаг цоог хэлбэрээр явагдаж байна. Одоогийн хуульд орж ирж буй таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэхүйц урамшуулал олгоно гэдэг заалтыг өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Төрийн захиргааны албан хаагч нар ажлаасаа чөлөө аваад самарт явж байна гэж хэлсэн. Ер нь үнэндээ самарт эсвэл Өмнөд Солонгос руу төрийн захиргааны албан хаагчид их хэмжээгээр явж байгаа нь үнэн шүү дээ” гэв.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?